“Shenzhou 19” хөлгийн багийнхан эх дэлхий рүү ирж байна
Анд нөхдийн мэдээ
2025-04-30
Хятадын “Tiangong” сансрын станцад зургаан сар ажилласан “Shenzhou 19” хөлгийн гурван гишүүн дөрөвдүгээр сарын 29-нд Өвөр Монголын нутаг дахь “Дунфэн” сансрын буудалд буух байсан билээ. Гэвч Өвөр Монголд цаг агаар муу, ширүүн салхитай байгаа тул сансрын нисэгчдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахын тулд буух хугацааг нь хойшлуулсан талаар Хятадын сансрын агентлаг өчигдөр мэдээлсэн юм. Тухайн үед буух хугацааг тодорхой хэлээгүй боловч өнөө өглөө үүрийн 4 цагт “Shenzhou 19” хөлгийн багийнхан эх дэлхий рүү буцахаар сансрын станцаас холбоогоо салгасныг мэдээллээ. Мөн яг одоо тэдний дэлхий дээр буух явцыг шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд нисэгчдийн бие хэвийн сайн байгаа аж. Хөлгийн багийн гурван гишүүний хоёр нь эрэгтэй, нэг нь эмэгтэй бөгөөд өнгөрөгч оны аравдугаар сарын 30-нд сансрын станцад очсон юм. Тэд дэлхийн гадаргуугаас 400 км өндөрт буюу нам дор тойрог замд 182 хоногийг өнгөрүүлжээ. “Shenzhou 19” багийнхан техникийн засвар, шинжлэх ухааны судалгаа хийж, гурван ч удаа задгай сансарт алхсан юм. Улмаар өнгөрөгч баасан гарагт очсон “Shenzhou 20” хөлгийн багийнхныг угтан авч ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.