images

Их Британи: Ажил хийх сонирхолгүй залуусын тоо нэмэгдэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-29


   Их Британийн Засгийн газар залуучуудын ажилгүйдэлтэй тэмцэж байгаа энэ үед залуус жилийн 40 мянган паунд (190 сая орчим төгрөг)-аас бага цалинтай ажилд орох хүсэлгүй байгааг судалгаагаар тогтоожээ. Daily Express сонины мэдээлснээр, залуучуудтай ажилладаг хөдөлмөрийн биржийн зөвлөх Грэм Коули Лордуудын танхимд мэдээлэл хийхдээ "Өдөржингөө интернэтээр хэсүүчилж суудаг ажилгүй залуус жилийн 40 мянган паундаас бага цалинтай ажил хийхээс татгалзаж байна" гэжээ. Зарим сенаторууд энэ үгэнд итгэхгүй байгаагаа хэлэхэд Г.Коули "Би ч гэсэн анх итгэхгүй байсан. Гэхдээ энэ бол бодит байдал" гэж хариулсан байна. Үүний зэрэгцээ Хөдөлмөрийн сайд Мел Страйд порнограф, цахим тоглоом нь залуучуудын ажилгүйдэл нэмэгдэж буйн нэг шалтгаан гэж тайлбарлав. Их Британийн Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 16-24 насны ажил хийх сонирхолгүй залуусын тоо 946 мянгад хүрчээ. Энэ нь дэлхий дахинд санхүүгийн хямрал нүүрлэсэн 2013 оноос хойшх хамгийн өндөр үзүүлэлт юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.