images

Хөвсгөлийн дунд сургууль Цэргийн эрдмийн танхимтай болов

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-12-12


     Хөвсгөл аймгийн “Сод-Эрдэм” ерөнхий боловсролын сургууль Цэргийн эрдмийн танхимтай болжээ. Энэ нь аймгийн хэмжээнд хоёр дахь ийм танхим болж байгаа бөгөөд 2013 онд Хилийн цэргийн 0257 дугаар ангиас “Эрдмийн далай” цогцолбор сургууль дээр анхны  танхимыг байгуулж байжээ. Энэ удаа аймгийн Засаг даргын тамгын газар болон Цэргийн штабаас танхимыг тохижуулж, сургуульд хүлээлгэн өгсөн байна. Тус танхимд сурагчид цэргийн эрдэм, цэргийн үүрэгтний талаар ойлголт өгөхөөс гадна төрийн дуулал, цэргийн тангараг, Монголын түүхэн дэх цэрэг дайчдын замналыг сурагчдад танилцуулах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.