images

Бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон “Ne Zha 2” кино Монголд гарч байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-04-28


   Хятадын “Ne Zha 2” хүүхэлдэйн кино өнгөрөгч баасан гарагт Монголын кино театруудаар англи хадмалтай гарч эхэллээ. Уг кино гарснаасаа хойш ганцхан сарын дотор бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон хүүхэлдэйн кино болж чадсан билээ. Дэлхийд ашиг орлогоороо тэргүүлсэн анхны ази кино одоогоор тасалбарын борлуулалтаас 2.1 тэрбум доллар олоод байна. Киног нээж Хятадаас Монголд суугаа Элчин сайд Шэн Минжуан “Удаан хүлээсний эцэст энэ кино Монголд гарч байна" гэсэн бөгөөд "Үндэсний соёл болон технологийн төгс хослол” гэжээ. "Ne Zha 2" Хятадад нэгдүгээр сарын 29-нд, дараа нь Хойд Америкт гарч эхэлсэн билээ. Мөн Шэн Минжуан “Уг киног Монголд үзүүлж байгаа нь хоёр улсын соёлын солилцооны талбарт болж буй чухал арга хэмжээний нэг болж байгаа гэдэгт итгэж байна” гэжээ. Сонирхуулахад, киног 80 сая долларын төсвөөр бүтээсэн бөгөөд өвөр монгол залуу Халамж киноны аяын зарим хэсэгт хөөмийлснөөрөө онцлог билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.