Өвөр Монголын язгуур урлагийн "Найр" хамтлаг Австралийн Сиднэйд тоглов
Анд нөхдийн мэдээ
2025-04-25
Австралийн Сиднэй хотын 400 хүний суудалтай “Seymour” төвд энэ сарын 22-нд Өвөр Монголын язгуур урлагийн “Найр” хамтлаг тоглолтоо хийсэн талаар “China Daily” сонин мэдээлэв. Тус хамтлаг орчин үеийн электрон хөгжмийг хөөмий, морин хууртай хослуулан уран бүтээл туурвидгаараа алдартай юм. Долоон гишүүнтэй "Найр" хамтлагийн ахлагч Энхээ уг тоглолтын талаар "Бид 30 гаруй оронд тоглосон, Австралид анх удаа ирлээ. Хятадууд олноор ирэх байх гэж бодтол австраличууд харин санаснаас олон ирсэн байна" хэмээн ярьжээ. Тоглолтыг Сиднэй дэх Хятадын соёлын төв хамтран зохион байгуулсан бөгөөд пийпаа зэрэг зарим хятад хөгжим, бүжгийн үзүүлбэрийг толилуулсан байна. Тоглолттой зэрэгцэн явагдсан аялал жуулчлалын сурталчилгаанд "Хятадын хаана ч очсон энэ мэт баялаг өв уламжлал, соёлыг харах болно" гэжээ. “Адуучны дуу”, “Анхны цас” бүтээлээрээ алдартай "Найр" хамтлаг удахгүй Шинэ Зеландын Крайстчөрч хотод тоглоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.