images

Эмнэлэгт оношилж чадаагүй хорт хавдрыг ChatGPT илрүүлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-25


   Хорь гаруй насны франц бүсгүй эмч нарын илрүүлж чадаагүй хорт хавдрыг ChatGPT хиймэл оюун ашиглан илрүүлжээ. Daily Mail сонины мэдээлснээр, 27 настай франц эмэгтэй Марлид өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш шөнө дунд арьс загатнах, халуурах шинж тэмдэг илрэх болсон байна. Тухайн үед аав нь хорвоог орхиод удаагүй байсан тул сэтгэл санааны хямралаас болж байгаа байх гэж бодон хэсэг зуур явсан ч дээрх шинж тэмдгүүд үргэлжилсээр байсан тул тэрбээр эмнэлэгт хандсан байна. Ингэхэд эмнэлгийн шинжилгээний бүх хариу хэвийн, ямар нэг ноцтой өвчингүй гэсэн онош гарчээ. Гэвч ChatGPT-д хандан тусламж гуйхад цусны хорт хавдар гэсэн хариулт гарчээ. Цочирдсон бүсгүй гэрийнхэндээ хэлж, улмаар өөр эмнэлэгт дахин шинжилгээ өгсөнд хиймэл оюуны оноштой яг адилхан "цусны хорт хавдрын эхний үе" гэсэн онош гарсан байна. Ингээд тэрбээр даруй эмчилгээ хийлгэж эхэлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.