images

Сибирийн музейн агуулахаас Их Монгол улсын үеийн олдворууд гарч иржээ


   1960-аад оны үед төв Сибирийн Енисейск тосгоны ойролцоо барилга барих үеэр олдсон археологийн олдворууд өнөөг хүртэл А.Кытмановын нэрэмжит Енисейн музейн агуулахад хэвтсээр иржээ. Харин саяхан Сибирийн их сургуулийн Хүмүүнлэгийн хүрээлэнгийн эрдэмтэд тэдгээр олдворыг Их Монгол улсын үеийнх болохыг тогтоосон талаар археологийн “Heritage Daily” сонин мэдээллээ. Сүхний толгой, сумны зэв, сэрээ жад тэргүүт олдворууд каталогд огт бүртгэлгүй агуулахад хэвтсээр өнөөг хүрсэн байна. Эрдэмтэд олдворуудыг Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеийн Сибирийн тайгынхны эдэлж хэрэглэж байсан зүйлс хэмээн үзжээ. Олдворуудыг хожим тоногдсон булшин дотроос олсон бөгөөд уг булшинд мөн хүний чандар байсан гэнэ. Сибирийн тайгын иргэд монголчуудтай хэрхэн харилцаж байсныг судлахад эдгээр ховор олдвор чухал хэрэглэгдэхүүн болно хэмээн эрдэмтэд үзэж байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.