images

Хятадад Д.Трампыг дүрсэлсэн жорлонгийн сойз эрэлт ихтэй байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-16


   АНУ-Хятадын хооронд худалдааны дайны өрнөж, Америкийг эсэргүүцэх хандлага газар авч байгаа энэ үед Хятадад Дональд Трампыг дүрслэн хийсэн жорлонгийн сойз худалдаанд гарч борлуулалт сайтай байна. Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр Д.Трампын цээж, толгой хэсгийг дүрсэлсэн, 10 гаруй юанийн үнэтэй сойз онлайн худалдаагаар мянга мянгаараа зарагдаж байгаа ажээ. Д.Трамп анх удаа ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байх үед АНУ-д мөн ийм явдал болж байсан бөгөөд Америк, Хятадын хооронд гаалийн татварын сөргөлдөөн үүссэн өнөө үед давтагдсан нь энэ юм. Мөн сүүлийн үед Хятадын олон нийтийн сүлжээнд америкчуудыг ялгаварлан гадуурхсан утга бүхий гэрэл зураг олноор байршуулах болжээ. Ухань хотын нэгэн ресторанд "Манай байгууллага өнөөдрөөс эхлэн америк үйлчлүүлэгчдээс 104 хувийн хураамж авах болно. Гомдолтой байвал АНУ-ын Элчин сайдын яаманд хандаарай" гэсэн бичиг байрлуулсан байна. Гар утасны худалдаа эрхэлдэг өөр нэгэн иргэн "Америк утас зарахгүй" гээд “iPhone” утсыг лангуунаасаа буулгажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.