images

Хятад: Ажилтныхаа цалинд шуудай дүүрэн зоос өгсөн шартай эрийг шүүх буруутгав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-16


   Хятадын нэгэн компанид ажиллаж байсан Ли хэмээх эр байгууллагатайгаа цалингийн маргаан үүсгэжээ. Ли компанийг цалингаа шударгаар олгохгүй байна хэмээн нэхэмжлэл гаргасанд Сычуань мужийн Чэндү хотын шүүх компанийг буруутай хэмээн үзэж Ли-д 8000 юань нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байна. Гэвч шүүхийн шийдвэр гараад байхад тус компани олгох ёстой цалинг нь өгөөгүй олон сар болсон тул шүүхийн шийвэрийг албадан гүйцэтгэхээр болжээ. Ингэхэд компанийн захирал Ши овогт 20 килограммын шуудай дүүрэн зоосон мөнгө авчирч өгчээ. Тэрбээр шүүхийн шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлж, төлөх ёстой мөнгөө бүгдийг нь зоос болгосон бөгөөд нэг бүрчлэн тоолж авахыг хүссэн байна. Шүүх үүнийг санаатай, хорлонтой үйлдэл хэмээн буруутгахад Ши овогт "Энэ бол манай улсын хуулиар хүчин төгөлдөр төлбөрийн хэрэгсэл. Авах эсэх нь надад хамаагүй” гэжээ. Үүний хариуд шүүгч зооснуудыг өөрөө нэг бүрчлэн тоолж хүлээлгэж өгөхийг түүнд даалгасан байна. Улмаар түүнийг ажилтныхаа цалинг хугацаанд нь өгөөгүй, мөн улсын мөнгөн тэмдэгтийг уур хилэнгээ илэрхийлэх хэрэгсэл болгон ашигласан хэмээн буруутгаад мөнгөн торгууль ногдуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.