Энэтхэгийн "Гран-При"-д Б.Мөнгөнтуул нэг хожиж, нэг хожигдов
Эрүүл явбал
2025-04-16
Энэтхэгийн Пүнэ хотноо болж буй Дэлхийн шатрын холбооны тав дахь цувралын эмэгтэйчүүдийн "Гран-При" тэмцээнд Их мастер Б.Мөнгөнтуул оролцож байна. Тэрбээр тэмцээний эхний өдөр Гүржийн Саломе Мелияг хожсон бол хоёр дахь өдөр нь Хятадын Жу Жинэртэй учраа таарч хожигдлоо. Ингэснээр хоёр хожиж хоёр бүхэл оноо авсан Жу Жинэр, Энэтхэгийн Дивяа Дэшмух нар тэмцээнийг тэргүүлж байгаа бол гуравдугаарт 1.5 оноотой ОХУ-ын Полина Шувалова, дөрөвдүгээрт нэг оноотой манай тамирчин явж байна. Б.Мөнгөнтуул өнөөдөр Польшийн төлөө тоглодог орос тамирчин Алина Кашлинскаятай тоглоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.