60 жил шатрын шүүгчээр ажилласан азербайжан эр Гиннесийн номд орлоо
Анд нөхдийн мэдээ
2025-04-16
Азербайжан улсын Шатрын холбооны дэд ерөнхийлөгч Фаик Гасанов хамгийн удаан хугацаанд шатрын тэмцээний шүүгчээр ажилласан амжилтаар Гиннесийн номд орлоо. Түүний батламжийг 85 насны төрсөн өдрөөр нь буюу дөрөвдүгээр сарын 13-нд гардуулсан бөгөөд Азербайжаны шатрын холбооны ерөнхийлөгч, Олон улсын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Махир Мамедов, ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов, Гүржийн шатрын холбооны ерөнхийлөгч Акакий Иашвили, дэлхийн шатрын таван удаагийн аварга Нона Гаприндашвили зэрэг энэ спортын аваргууд очиж баяр хүргэсэн байна. Ф.Гасанов 1964 онд Бакуд болсон тэмцээнийг анх шүүснээс хойш 60 жил, 149 өдөр өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд тэрбээр олон улсын шатрын тэмцээний шүүгчээр тасралтгүй ажилласан байна. Мөн телевизийн эфирээр хамгийн удаан гарч байгаа шатрын нэвтрүүлгийг зохион байгуулагч, төслийн менежерээр Гиннесийн номд бүртгүүлэхээр баримтуудаа өгсөн гэнэ. Энэ амжилтыг одоогийн байдлаар эфирт 43 жил тасралтгүй гарсан шатрын нэвтрүүлэг эзэмшдэг бол Азербайжаны AzTV телевизээр Ф.Гасановын гаргадаг "Шатрын клуб" нэвтрүүлэг 55 жил болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.