АНУ: Сүлжсэн үс мэт хэлбэртэй зангиа моод болж байна
Анд нөхдийн мэдээ
2025-04-09
Сүүлийн үед тансаг зэрэглэлийн “Schiaparelli” брэндийн гаргасан сүлжсэн үсний хэлбэртэй зангиа түгээмэл хэрэглээ болж байгаа тухай “New York Post” сонин мэдээлэв. Энэ бүтээгдэхүүнийг өнгөрсөн жил гаргасан бөгөөд нейлон утсаар сүлжиж урласан нь хүний үс мэт харагдах уг зангиа 2300 долларын үнэтэй зарагдаж байна. Зангиа худалдаанд гарсан даруйдаа “этгээд”, “гаж”, “зохимжгүй” гэх мэт сөрөг үнэлгээ авч байсан ч сүүлийн үед Холливүүдийн алдартнууд болон загвар сонирхогчид өргөн хэрэглэх болсон байна. Тухайлбал Холливүүдийн жүжигчин Мэгги Жилленхол саяхан Лас Вегаст болсон “CinemaCon 2025” шоуны улаан хивсний ёслол дээр энэ зангиагаар гангарч ирснээс хойш алдартнууд ихээр зүүх болжээ. Мөн хүмүүс үсээ ийм маягаар засуулж сүлждэг болж, энэ тухай видео бичлэг TikTok сүлжээн дээр сая сая хандалт авсаар байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.