images

АНУ: Дэлхийн хамгийн ховор яст мэлхий 100 насандаа үр төл гаргажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-09


   АНУ-ын Филадельфийн амьтны хүрээлэнгийн 100 настай яст мэлхий анхны зулзагаа төрүүлжээ. “Тhe Associated Press” агентлагийн мэдээлснээр, Санта Круз арлаас 1932 онд авчирсан Мами нэртэй яст мэлхийн төрүүлсэн дөрвөн өндөг хагарч зулзага болсон байна. Галапагосын яст мэлхий буюу Chelonoidis niger porteri хэмээх зүйлийн энэ яст мэлхий Филадельфийн амьтны хүрээлэнд тасралтгүй 90 гаруй жил амьдарч байгаа юм. Энэ зүйлийн яст мэлхий ийм өндөр насандаа үр төл гаргасан анхны тохиолдол энэ ажээ. Амьтны хүрээлэнгээс яст мэлхийн зулзагыг олон нийтэд дэлгэн үзүүлж, тэдэнд нэр өгөх уралдаан зарлахаар төлөвлөж байна. АНУ-ын амьтны хүрээлэнгүүдэд одоогоор Номхон далайн зүүн хэсгийн Галапагосын ольтригт багтдаг Санта Круз арлаас авчирсан 44 яст мэлхий байгаа аж. Энэ төрлийн яст мэлхийн эмэгчин нь эрэгчнээсээ биеэр жижиг, 100-200 жил насалдаг ажээ. Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) уг яст мэлхийг нэн ховордсон амьтны ангилалд багтаасан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.