images

Ажилд хүн авахад кофены аяга ямар хамаатай вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-09


   Америкийн бизнес мэдээллийн ”Fortune” сэтгүүл томоохон компаниуд ажилтан шалгаруулж авах ярилцлага хийхдээ, ажил горилогч кофены аягатай хэрхэн харьцаж байгааг ажиглан тодорхой дүгнэлт гаргаад, ажилд авах эсэх шийдвэртээ тусгадаг тухай мэдээлсэн байна. Ажилд зуучлагчдын хэлж байгаагаар “Аяганы тест” хэмээх энэ шалгуур ихээхэн үр дүнтэй арга гэнэ. Улмаар нягтлан бодох бүртгэлийн Zeno, зочид буудал захиалгын “SiteMinder платформын захирал Трент Иннестэй уулзаж энэ аргын талаар тодруулсан байна. Т.Иннес ”Fortune” сэтгүүлд хэлэхдээ "Би ажил горилогчтой уулзаж ярилцахдаа заавал кофе өгдөг бөгөөд үүнийгээ "аяганы тест" гэж хэлдэг. Ярилцагч кофегоо сүүтэй, эсвэл чихэртэй уух эсэх нь ажилд авахад огт хамаагүй. Гол нь ярилцлага дууссаны дараа ямар үйлдэл хийх нь чухал байдаг юм. Хоосон аягаа зүгээр орхиод гарах нь уу, эсвэл аягаа хураах, буцааж байранд нь тавих нь уу гэдэг нь тухайн хүний ажилд хандах хандлагыг илэрхийлдэг” гэжээ. Ажил горилогч ярилцлагадаа тэнцсэн ч аягаа орхиод гарсан тохиолдолд түүнийг ажил авах магадлал маш бага болохыг тэрбээр тайлбарласан байна. Эцэст нь "Та үргэлж шинэ технологи сурч, ур чадвараа хөгжүүлж, туршлага хуримтлуулж болно. Гэхдээ хандлага хамгаас чухал. Цай уусан аягаа хамаагүй хаяад гарах нь таныг хувиа хичээсэн, багаар ажиллах чадваргүй хүн болохыг харуулдаг” гэжээ. “Амазон зэрэг дэлхийн томоохон компаниуд ярилцлага хийхдээ ажил горилогчийн хандлагыг хамгаас илүү анхаарч үздэг бөгөөд шилдэг менежерүүдийн амжилт хандлагаас шалтгаалдаг болохыг онцолж байна. Хүний нөөцийн “Bentley Lewis компанийн гүйцэтгэх захирал Луис Малле хэлэхдээ "Кофены аяганы сорил бол миний сүүлийн 20 жилийн турш шинэ ажилтан шалгаруулж авахдаа хэрэглэж ирсэн сорилуудын нэг. Энэ бяцхан ажиглалт нь ярилцлагын өрөөнд албан ёсны асуулт хариултын хэсгээс тухайн хүнээс олж харж чадаагүй маш их зүйлийг хэлж өгдөг” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.