images

Украин: Оросын талд байлдаж байсан хоёр хятад цэргийг олзолжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-09


   Донецк мужид болсон тулалдаанд Оросын талд байлдаж байсан хоёр хятад цэргийг олзолсон тухай Украины ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдэв. Тэдний биеэс гарсан иргэний үнэмлэх, банкны карт зэрэгт үндэслэн Хятадын иргэд болохыг нь тогтоосон бөгөөд "Бээжинтэй нэн даруй холбоо барьж, Хятадын Засгийн газраас тайлбар шаардахыг Гадаад хэргийн сайдад үүрэг болгосон” хэмээн В.Зеленский хэлжээ. Мөн Оросын цэргийн бие бүрэлдэхүүнд уг хоёр хүнээс гадна өөр олон хятад цэрэг байж болзошгүй гэсэн мэдээлэлд үндэслэн холбогдох баримтуудыг шалгаж байгаа тухай мэдэгдлээ. В.Зеленскийн дэлгэсэн дүрс бичлэгт ази царайтай нэгэн цэрэг дайны талбарт тохиолдсон явдлаа дохио зангаагаар дүрслэн илэрхийлж буй байдал буужээ. Тэрбээр хятад, англи үгсийг холин байж дрон нисч, тэсрэх бөмбөг дэлбэрсэн тухайгаа өгүүлж байна. В.Зеленский мөн дайныг зогсоох хүсэлгүй, харин ч цааш үргэлжлүүлэх арга зам хайж байна хэмээн Оросын ерөнхийлөгч В.Путиныг шүүмжилсэн байна. Баривчлагдсан хоёр  цэргийг  Украины Аюулгүй байдлын албанд саатуулж байгаа аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.