АНУ: Хурд хэтрүүлсэн, торгууль төлөөгүй гадаад оюутнуудын визийг цуцалж байна
Анд нөхдийн мэдээ
2025-04-08
Доналд Трампын засаг захиргаа хууль бус цагаачдын эсрэг өргөн цар хүрээтэй явуулж байгаа кампанит ажлын хүрээнд, хурд хэтрүүлэх зэрэг жижиг зөрчил гаргасан гадаад оюутнуудын визийг ямар нэгэн тайлбар хийлгүйгээр цуцалсан олон арван тохиолдол гарсан тухай “The Guardian” сонин мэдээлэв. Тодруулбал, эрх баригчид тус улсад суралцаж буй 39 оюутны визийг урьдчилан мэдэгдэлгүйгээр, тодорхой тайлбаргүйгээр цуцалсан байна. Үүнд Стэнфордын их сургууль, Охайо мужийн их сургууль, Теннессигийн их сургууль, Кентаккигийн их сургууль, Орегоны их сургуулийн гадаад оюутнууд багтсан бөгөөд торгууль, нэмэгдэл хураамж төлөөгүй, түүгээр үл барам жолооны үнэмлэхийн хугацаа дууссан гэх шалтгааныг үндэслэл болгосон байна. Калифорниа мужийн цагаачлалын хуульчийн хэлснээр, визийг нөхцөл байдлаа тайлбарлах боломж олгохгүйгээр шууд цуцалж байгаад гомдолтой байгаагаа оюутнууд илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.