Өмнөд Солонгос: Түймрийн гамшгийг даван туулахад 75 сая долларын хандив цуглуулжээ
Анд нөхдийн мэдээ
2025-04-08
Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсгээр гарсан гал түймрийн улмаас 32 хүний амь эрсдэж, 37 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн билээ. Улмаар түймэрт өртөж гэр оронгүй болсон, ойр дотнын хүнээ алдсан хүмүүст болон гал сөнөөгч, аврагчдын ажилд зориулан хандив өргөх аян орон даяар өрнөсөн юм. Тухайлбал, алдартай дуучид, жүжигчид хувь хувиасаа 50 саяас нэг тэрбум хүртэлх воны хандив өгсөн. Тэгвэл цугласан нийт хандивын хэмжээ 112.4 тэрбум вон буюу 75 сая доллар болж дээд амжилт тогтоосныг өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Өмнө нь 2022 оны түймрийн гамшгийг даван туулахад 80 тэрбум воны хандив цугласан нь хамгийн ихэд тооцогдож байжээ. Энэ удаагийн хандивын 92.5 тэрбум нь Өмнөд Солонгосын Гамшгийн тусламжийн холбоо, Улаан загалмай зэрэг Засгийн газрын албан ёсны бүртгэлтэй найман хандивын байгууллагаар дамжин цугларсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.