images

Эртний еврейчүүдийн тахилын аягыг 3-5 сая доллароор худалдана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-04-08


   Дундад зууны үеийн еврейчүүдийн хэрэглэж байсан тахилын аягыг ирэх 10 дугаар сарын 29-нд Нью-Йорк хотноо “Sotheby's” дуудлага худалдаанд оруулахаар болсныг тус байгууллагаас зарлалаа. Түүнээс өмнө еврейчүүдийн шашны зан үйлийн үеэр дарс хундагалж уудаг тэрхүү аягыг энэ сарын 25-29-нд Лондонд болох Ислам, Дорно дахин, Дундад Азийн урлагийн долоо хоногийн үеэр олон нийтэд анх удаа үзүүлэх гэж байна. XI-XII зуунд хамаарах уг олдворыг ойролцоогоор 3-5 сая долларын үнэ хүрнэ хэмээн тооцоолжээ. Дундад зууны үеийн еврейчүүдийн ийм тахилын аяга 20 хүрэхгүй олдсоны дотор энэ аяга нэлээд эртнийх хэмээн тооцогдож байгаа аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.