Өмнөд Солонгосын KT&G компанийн тамхи Монголын зах зээлийн 50 хувийг эзэлж байна
Анд нөхдийн мэдээ
2025-04-07
Өмнөд Солонгосын тамхи үйлдвэрлэгч, 140 жилийн түүхтэй KT&G компанийн Дундад болон Төв Ази дахь борлуулалт 2025 оны эхний улиралд өсчээ. Тус улсын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, өнгөрөгч 1-3 дугаар сард тамхины борлуулалт өмнөх жилийн мөн үеийнхээсээ 14.5 хувиар өсөж, экспортын өсөлтөөрөө хоёрдугаарт буюу бэлэн гоймонгийн дараа орсон байна. Ялангуяа, Монгол, Орос болон Дундад Азийн орнуудад тамхины борлуулалт нь огцом нэмэгджээ. Тухайлбал, тус компанийн стратегийн бодлого үр дүнгээ өгч Монголын зах зээлийн 50 илүү хувийг дангаараа эзэлсэн нь онцлох явдал болсон талаар албан ёсоор мэдээлснийг “Korea Herald” сонин уламжлав. ESSE, Raison, THIS тэргүүтэй 10 гаруй брэндийг үйлдвэрлэдэг KT&G компани өнгөрсөн онд гадаад зах зээлд 993 сая ам.долларын тамхи борлуулсан нь 2023 оныхоос 28 хувиар өссөн үзүүлэлт байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.