images

Германы улс төрийн намууд бор шаргал өнгийг яагаад хэрэглэдэггүй вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-07


   Германы улс төрийн намууд улс төрийн үзэл баримтлал, бодлогоо өнгөөр илэрхийлдэг уламжлалтай. Тухайлбал, Христийн ардчилсан нам хар өнгийг бэлгэдэл болгодог бөгөөд энэ нь Дундад зууны үеийн католик шашны тахилч нарын өмсдөг байсан нөмрөгийн өнгө юм. Гэхдээ дан ганц өнгө биш тухайн үеийн нөхцөл байдлыг тусгах зорилгоор туслах өнгийг оруулдаг. 2008 онд канцлер Ангела Меркелийг албан тушаал хашиж байх үед тус нам сэргэн мандах хүсэл зориг, эерэг хандлагыг бэлгэдсэн тод улбар шар өнгийг намын далбаандаа нэмж оруулсан юм. 2023 оноос хойш баруун жигүүрийн шугамыг илүү тодорхой болгох үүднээс эрх чөлөөг бэлгэдсэн ногоон өнгийг хэрэглэх болжээ. Бундестаг дахь хоёр дахь том нам болсон Германы альтернатив нам (AfD) цэнхэр өнгийг ашигладаг бөгөөд энэ нь шинэлэг байдал, шинэ эхлэлийн утгыг илэрхийлдэг аж. Эрх баригч намын статусаа алдсан зүүн төвийн үзэл баримтлалтай социал демократ нам социализм, коммунизмыг бэлгэддэг уламжлалт улаан өнгийг бэлгэдлээ болгодог. Харин Германы улс төрийн намууд нацистуудын цэргийн дүрэмт хувцасны өнгө болох бор шаргал өнгийг хэзээ ч хэрэглэдэггүй, хэрэглэх хориотой байдаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.