Сөүлийн их сургуулийнхан Монголын ШУА-ийн солонгос судлалын ажилтай танилцав
Чихэнд чимэгтэй
2025-04-07
Өмнөд Солонгосын хамгийн шилдэг Сөүлийн их сургуулийн Боловсролын сургуулийнхан өнгөрөгч баасан гарагт Монголын Шинжлэх Ухааны Академид зочилсон байна. Тус сургуулийн зүгээс Монгол дахь солонгос судлалын явцтай танилцах хүсэлт тавьсныг ёсоор болгосон нь энэ аж. Учир нь, тус сургууль “Гадаад хүнд солонгос хэл заах хөтөлбөр” хэрэгжүүлж, солонгос судлал хөгжиж буй улс орнуудын судалгаа шинжилгээ, сургалтын орчинтой нь танилцдаг уламжлалтай ажээ. Мөн өдөр ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж “Шинжлэх Ухааны Академийн солонгос судлал”, Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Мягмар “Олон улс судлалын хүрээлэнгийн солонгос судлал”, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Уртнасан “Хэл зохиолын хүрээлэнгийн солонгос хэл судлал” сэдвээр илтгэл хэлэлцүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.