Америк: Туялзуур сэлэмний тамирчин бүсгүй “эрэгтэй” хүнтэй тулалдахаас татгалзав
Анд нөхдийн мэдээ
2025-04-07
Өнгөрсөн сарын 30-ны өдөр АНУ-ын Мэрилэнд мужид болсон туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн тэмцээний үеэр 31 настай Стефани Төрнер өрсөлдөгчийнхөө өмнө өвдөг сөхөрч дараа нь өмсгөлөө тайлаад, тулалдахгүй гэдгээ илэрхийлжээ. Улмаар цахим сүлжээнд тайлбар хийж "Би эмэгтэй хүн, гэтэл миний өрсөлдөгч эрэгтэй байна. Тиймээс би энэ тулаанаас татгалзлаа. Энэ бол эмэгтэйчүүдийн тэмцээн" хэмээн шүүгчдэд тухайн үед эсэргүүцэл илэрхийлсэн бичлэгээ нийтэлсэн байна. Түүний өрсөлдөгч нь өнгөрсөн жил "Вагнер" коллежийн эрэгтэйчүүдийн багт тоглож байгаад эмэгтэй баг руу шилжсэн трансжендер тамирчин Рэдмонд Салливан байжээ. С.Төрнер өмнө нь дөрвөн тоглолтод ялалт байгуулсан бөгөөд "АНУ-ын туялзуур сэлэмний холбоо жендэрийн бодлоготой холбоотой эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсохгүй байсан тул би ийм алхам хийсэн” гэжээ. Харин шүүгчид түүнд хар карт олгож, тэмцээнд оролцох эрхийг хассан бөгөөд холбооны хэвлэлийн төлөөлөгч “Fox News” өгсөн ярилцлагадаа “С.Төрнерийн эрхийг хассан нь трансжендерийн асуудалтай хамаагүй. Олон улсын туялзуур сэлэмний холбооны дүрмийн дагуу тамирчин өрсөлдөгчтэйгөө тоглохоос татгалзахыг хориглосон байдаг тул тэр дүрмийн дагуу шийдсэн” гэжээ. Харин С.Төрнер "Би трансжендер тамирчдыг тэмцээнд оролцохыг хориглосон ерөнхийлөгч Д.Трампын шийдвэрийг бүрэн дэмждэг” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.