Хонконг: Олны танил жүжигчин бүсгүйг хүмүүс юуны учир шүүмжлэв?
Анд нөхдийн мэдээ
2025-04-07
Цэцэрлэгийн хүүхдийнхээ боловсролд хэтэрхий анхаарч буй олны танил нэгэн ээжийн тухай “South China Morning Post” сонин мэдээллээ. Тодруулбал, Хонконгийн гоо бүсгүй, жүжигчин Ли Тянжун дөрвөн настай охиноо хоёр цэцэрлэгт зэрэг сургаж, долоон хүний суудалтай машиндаа ариун цэврийн өрөө хүртэл тоноглосон бөгөөд өдрийн ихэнх цагийг машиндаа өнгөрөөдөг ажээ. Тэрбээр Амбер нэртэй охиноо англи хэлний цэцэрлэгт үдээс өмнө хүргээд, үдээс хойш Хятадын кантон аялгад суурилсан сургалттай хятад цэцэрлэгт явуулдаг байна. Охин өглөө 7:30 цагийн үед босоод шууд машиндаа сууж, машин дотроо шүдээ угааж бие засаад, өглөөний цай уумагцаа хувцсаа сольж өмсөн цэцэрлэгтээ очдог. Ли Тянжун амралтын өдрөөр охиноо дагуулж амьтны хүрээлэн, тоглоомын парк зэрэг газруудаар явдаг гэнэ. Саяхан Амбер охин хятад хэлний уран уншлагын тэмцээнд түрүүлж, мөн хятад хэлний түвшин тогтоох шалгалт, англи хэлний ярианы шалгалтад цэцэрлэгтээ хамгийн өндөр оноо авсан байна. Харин хүмүүс үүнийг ихээр шүүмжилж "Дөрвөн настай хүүхдийн цагийн хуваарь гэхэд хэтэрхий шахуу байна”, “Түүнд хүүхэд нас гэж алга” гэжээ. Жүжигчин бүсгүй үүний хариуд "Энэ миний л амьдрал. Эцэг эх бүр хүүхдээ хүмүүжүүлэх өөрийн гэсэн аргатай байдаг. Танд энэ таалагдахгүй байгаа бол тэр таны л бодол” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.