Японы угсаа залгамжлах ханхүү оюутан болов
Анд нөхдийн мэдээ
2025-04-07
Японы эзэн хааны гэр бүл, тэдний ах дүү нараас хаан угсаа залгамжлах боломжтой хүмүүсийн жагсаалтад хоёрдугаарт буй Хисахито "Цүкүба" их сургуулийн хичээлийн жилийн нээлтийн ёслолд оролцож оюутан боллоо. Тэрбээр өдгөө 18 настай бөгөөд тус сургуулийн Хүрээлэн буй орчин, амьдралын сургуулийн Биологийн шинжлэх ухааны коллежид суралцах гэж буй юм. Энэ талаар тэрбээр “Академик талбарт, тэр дундаа сонирхдог чиглэлээрээ суралцахаар болсондоо баяртай байна” гэв. Мөн “Сургуулийнхаа хотхон дотуур унадаг дугуйтай явна” гэжээ. Түүний аав нь угсаа залгамжлах ханхүү Акишино бол ээж нь гүнж Кико билээ. Ханхүү Хисахито оюутан болсноор их сургуулийнхаа ойролцоо байр түрээслэн амьдрахаар болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.