Ирландын нийслэлийн алдартай хөшөөнд хүн ойртохыг хориглов
Анд нөхдийн мэдээ
2025-04-04
Ирландын Даблин хотын захиргаа ардын дууны баатар Молли Мэлоун хэмээх эмэгтэйн хөшөө рүү ойртохыг жуулчдад хоригложээ. Хөшөөний цээжин хэсэгт гар хүрвэл аз авчирдаг гэсэн ярианаас үүдэж, хүмүүс хөшөөнд хамаагүй халдах болсноор хөхний хэсгийн будаг нь халцарч элэгдсэн тул ийм арга хэмжээ авсан байна. Уг хөшөөг дээр үед энэ хотын гудамжинд загас худалддаг байсан Молли Мэлоун охины дурсгалд зориулж 1988 онд босгосон бөгөөд Британийн колоничлолын үеийн Ирландын ажилчин ангийн эмгэнэлт амьдралын бэлгэдэл болдог ажээ. Хөшөөний цээжинд хүрвэл аз тохиодог гэсэн яриа тархах болсноор жуулчид ийш олноор зорин ирж, хөшөөний хөхөн дээр гараа тавин зургаа авахуулдаг заншил тогтсон гэнэ. Үүнд нутгийн иргэд дургүйцэн бэлгийн дарамтаас ялгаагүй зохисгүй үйлдэл хэмээн үзэж, улмаар Даблин хотын гудамжинд хөгжим тоглодог нэгэн оюутан олон нийтийн сүлжээгээр "Молли Мэлоуныг хөшөөг аваръя" хөдөлгөөнийг өрнүүлсэн байна. Үүнийг хотын захиргаа даруй хүлээн авч дээрх шийдвэр гаргажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.