images

Дундговь аймаг “Ид шидийн орон”-г 230 сая төгрөгөөр санхүүжүүлнэ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-12-09


      Дундговь аймгийн ИТХ-аас “Ид шидийн орон-3” жишиг төвийн санхүүжилтэд орон нутгийн хөгжлийн сангаас 230 сая төгрөг олгохоор болжээ. Тус төвийн тогтвортой үйл ажиллагааг дэмжихээр иргэдээс санал авсны үндсэн дээр аймгийн ОНХС-ийн 2023 оны төсөвт уг хөрөнгийг оруулж баталсан байна.  "Лантуун дохио" ТББ хөдөө орон нутагт анх удаа хүүхэд хамгааллын жишиг төв барьсан нь энэ бөгөөд тус төвд өдгөө 242 хүүхэд 11 төрлийн хүүхэд хөгжлийн сургалтад  хамрагдаад буй юм. “Ид шидийн орон-3”-ын байгуулахад аймгийн ЗДТГ, "Ус суваг", "Цахилгаан холбоо" зэрэг төрийн өмчит компаниуд болон аж ахуйн нэгжүүд газар олгох, цахилгаандулаан, цэвэр бохирын шугам татах зэрэг ажилд нь туслан хандив өгч байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.