images

Дарьганга сум шинэ багтай болов

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-12-08


     Сүхбаатар аймгийн Дарьганга суманд ирэх онд Баянгол нэртэй шинэ баг байгуулахаар аймгийн ИТХ-аас шийдвэр гаргажээ. Тус сум нь дөрвөн багтай, 1000 орчим өрхийн 3200 гаруй хүн амтай аж. Сүүлийн жилүүдэд сумын төвд суурьших хүн амын хөдөлгөөн эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ шийдвэрийг гаргасан гэнэ. Тухайлбал нийт хүн амын 60 орчим хувь нь зөвхөн төвийн дөрөвдүгээр багт харьяалагдаж, тэдний дунд ганцхан багийн Засаг дарга байдаг. Үүнээс төрийн ажил иргэн бүрт тэгш хүрэх, багийн дарга иргэн бүртээ хүрч үйлчлэх боломж нь хязгаарлагдаж байна гэж үзсэн байна. Сумын иргэд, Засаг дарга болон ИТХ-аас ирүүлсэн саналыг төлөөлөгчид 100 хувь дэмжсэнээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу дээрх шийдвэрийг гаргажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.