images

Толбо сумын төв хатуу хучилттай замтай болно

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-12-08


Баян-Өлгий аймгийн Толбо сумын төвд 2.3 километр хатуу хучилттай явган хүний болон авто зам тавьж ирэх оны эхээр ашиглалтад оруулахаар болжээ. Зам тавьж, орчны гэрэлтүүлэг, тохижилт, шугам сүлжээний хамгаалалт хийх ажлын нийт төсөв болох 2.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс шийдвэрлэсэн байна. Одоогоор энэ төсөлд 1.3 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэж, далан босгожээ. Баян-Өлгий аймгийн хөдөөгийн 12 сумын найм нь төвдөө хатуу хучилттай замтай болоод байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.