Хятад улс саран дээр буух анхны сансрын нисгэгчээ сонгох гэж байна
Анд нөхдийн мэдээ
2025-03-11
Хятадын сансрын станцын сансрын нислэгийн даалгаврыг биелүүлэхэд оролцож байсан нисгэгчид дотроос өмнөд хөрш саран дээр буух анхны хүнээ сонгох гэж байгаагаа зарлалаа. Тус улс 2030 оноос өмнө хүнээ саран дээр буулгах зорилго тавьсан юм. Улмаар хоёр зөөгч пуужингаар нисгэгчтэй сансрын хөлөг илгээхээр төлөвлөсөн аж. Иймд, саран дээр буух анхны даалгавартаа ашиглах “Mengzhou” сансрын хөлөг, газардагч, хөөргөх төхөөрөмж, сансрын хувцас, сарнаа явагч зэргийн анхны загварыг гаргаж, өргөн хүрээний туршилт, судалгаа хийж, дэмжих байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.