images

Европын нээлттэй тэмцээнээс Монголын жүдочид хоёр хүрэл медаль авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-03-10


   Туркийн Анталья хотод энэ сарын 8, 9-ний өдрүүдэд өсвөрийн жүдо бөхийн Европын цомын нээлттэй тэмцээн боллоо. Тэмцээнд 24 орны 448 тамирчин 64 багц медалийн төлөө өрсөлдсөний 16 нь Монголын тамирчин байв. Улмаар манай хоёр тамирчин хүрэл медаль хүртэж, дөрвөн тамирчин тусгай байр эзэлжээ. Эмэгтэйчүүдийн 57 кг жинд “Winner Judo Sport” клубийн тамирчин М.Цэндбазар, эрэгтэйчүүдийн 73 кг жинд “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн тамирчин Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртжээ. Мөн Б.Далайцэрэн, Б.Хулан, П.Алтанцоож, Б.Гэрэлт-Оч нар тусгай байр эзэлсэн байна. Нийлбэр дүнгээр Монголын баг аравдугаарт орсон бол долоон алт, гурван мөнгө, 12 хүрэл, 19 тусгай байр хүртсэн Казахстаны баг түрүүлжээ.

Гэрэл зургийг Фэйсбүүк дэх Tsagaanbaatar Khashbaatar хаягаас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.