images

"Энх улирал"


     Дуучин П.Адарсүрэнгийн дуулсан “Энх улирал” дууны үгийг яруу найрагч Д.Цэдэв 1975 оны нэгдүгээр сарын 9-нд бичиж, хөгжмийн зохиолч Г.Чойжилжав ая хийжээ. Д.Цэдэв гуай Д.Нацагдоржийн “Хавар”, “Өргүй бол баян, өвчингүй бол жаргалан” шүлгээс санаа аван “Энх улирал мянган жаргалын үүд ээ” хэмээн малчин хүний амьдрал, сэтгэхүйн зүгээс харж бичсэн байна. Харин Г.Чойжилжав Болгарт байхдаа энэ дууны аяыг зохиосон бөгөөд тэрбээр шүлгийн нэг бадаг эсвэл дахилтыг цээжилчхээд дараа нь ая бичдэг дадалтай байжээ.

“Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ

Энх улирал мянган жаргалын үүд ээ хө” хэмээн дахилтаас нь эхэлж ая хийсэн байна. Улмаар дуу гарсан даруйдаа ард түмний хайртай дуу болж хүмүүс үр хүүхдэдээ Энх-Улирал гэх нэр өгөх болсон гэдэг.