images

Суврагахайрхан


   Монголд Суврагахайрхан нэртэй хоёр хүн бий. Түүний нэг нь Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн жолооч, ахлагч Болдын Суврагахайрхан юм. Архангай аймагт төрж өссөн түүний нэрийг аав ээж хоёр нь хайрлажээ. Уул ус, лус савдгийн нэр хайрлах нь хүүгээ элдэв саар муухайгаас хамгаалах тэдний арга засал байсан тухай Б.Суврагахайрхан "Соёмбо" сонинд ярьж, "Би энэ нэрэндээ дуртай" гэсэн байна. Мөн түүний ганц охин дүүг Б.Цагаансүм гэдэг бөгөөд энэ нэр нь Монголд ганц байдаг ажээ. Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй Б.Суврагахайрхан нь 2015 оноос Зэвсэгт хүчинд алба хааснаас гадна ОУХМ цолтой хөнгөн атлетикийн тамирчин юм. Тэрбээр 2019 оны УАШТ-нд эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаанд хоёрдугаар байр эзэлжээ. Мөн бүх нийтийн марафонуудад оролцож холын зайд тогтмол уралддаг байна. Тухайлбал, 2011, 2012 онд Хятадад болсон 21 км зайн марафон гүйлтийн уралдаанаас хошой хүрэл медаль хүртжээ. Мөн 2016 оны “Улаанбаатар марафон”-оос мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.

Гэрэл зурагт: Мөнгөн медалийн тавцан дээр зогсож байгаа нь Б.Суврагахайрхан. 2019 оны УАШТ.

Эх сурвалж: “Соёмбо” сонин.