images

Эхмонгол


МУИС-ийн ХЗС-ийн оюутан Б.Эхмонгол манай сайтад нэрийнхээ тухай ярилаа. Одоогоор манай улсад түүнтэй ижил нэртэй гурван хүн байна.

     Намайг төрөхөд аав, ээж хоёр зөндөө олон нэр будаан дотор хийгээд шигшсэн чинь ерөөсөө ямар ч нэр дээр нь гарч ирэхгүй байсан гэсэн. Тэгэхээр нь энэ нэрүүд биш юм байна гээд лам дээр очиход “Эхмонгол гэж нэрлэх хүүхэд байна” гэснээр надад энэ нэрийг өгсөн юм билээ. Хүмүүс миний нэрийг сонсохоороо “Ямар гоё нэртэй юм бэ” гэдэг. Заримдаа Ихмонгол, Эх-Монгол гэж андуурч бичих гээд байдаг юм. Ахлах сургуульд байхад манай дээд ангид надтай адил нэртэй ах байсан. Ижил нэртэй болохоор дотно байлаа. Бас аав, ээж хоёр маань миний нэрийг дагуулж, хоёр дүүд Энхмонгол, Монголжингоо гэдэг нэр өгсөн.

Зураг дээр: Б.Эхмонгол аавын хамт.