images

Цагаанзам


    Халимагийн алдарт туульч, хөөмийч Владимир Каруевыг Цагаанзам гэнэ. Англиар бичихдээ Okna Tsahan Zam гэдэг аж. Тэрбээр 1957 онд халимагууд Сибирийн цөллөгөөс нутгаадаа тэмцэж ирээд эх нутгийнхаа захад аав ээжтэйгээ орж ирж байхад нь төржээ. Түүнийг төрөхөд эмээ нь гэртээ харих сайхан замд төрсөн хэмээн бэлгэдэж Цагаанзам нэр хайрласан байна. Тухайн үед нэрийг нь өгөх болоход авга эгч нь “Дөрөвдүгээр сард төрсөн болохоор Лениний нэр өгье, Владимир гэж нэрлэе” гэж эмээтэй нь санал зөрөлдсөн гэнэ. Тэгээд шийдэлд хүрэхгүй байсан учир хоёр нэртэй болгоё гээд тохиролцож ийн нэр өгчээ. “Каруев” гэдэг нь монгол хэлний "хар" гэсэн утгатай бол "Цагаанзам" гэдэг нь эмээгийнх нь өгсөн сайн сайхан газар орон гэсэн утгатай нэр ажээ.