images

Ерханат


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тавдугаар курсийн оюутан Ерханат Хайрат манай сайтад нэрийнхээ талаар ярилаа.

     Би ер нь эмээгийн хүүхэд. Намайг төрөөд сарын дараа эмээ минь миний нэрийг өгсөн гэдэг. Тухайн үедээ ямар утгатайг нь хэлж өгөөгүй ч би сүүлд нь судалж үзсэн юм. Орчуулаад үзтэл нэрийн маань эхний үе “Ер” гэдэг нь баатар эр, “Ханат”-далавч, даль жигүүр гэсэн утгатай юм билээ. Ганжигүүр гэдэг нэртэй төстэй утгатай юм даа. Их сургуулийн найзууд минь ихэвчлэн миний нэрийг Ерка гэж дуудаг. Утгачилбал миний нэр эр чадалтай, хурдан шаламгай л гэсэн үг юм билээ.  Би бас өөртэйгөө адилхан нэртэй хүмүүсийг шүүж үзтэл 196 байсан. Санаснаас их тоо шүү.