images

Хятад хэлний багш М.Чимэдцэеэ Ши Жиньпиний номыг орчуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-06


   “Ши Жиньпин Төр улсыг засах тухай” номыг орчуулж хэвлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол гурван өдрийн өмнө Бээжин хотноо боллоо. Хятадын Гадаад хэлний хэвлэлийн газрын урилгаар энэ арга хэмжээнд дэлхийн 20 орны төлөөлөгчид оролцож номын IV ботийг орчуулах эрхээ баталгаажуулжээ. Үүний дотор манай улсаас хятад хэлний багш, орчуулагч М.Чимэдцэеэ оролцсон юм. Мөн төлөөлөгчдөд Хятадын коммунист намын улс төрийн товчооны гишүүн Ли Шүлэй “Ши Жиньпин Төр улсыг засах тухай IV боть”-ийн хятад, англи хэлээрх номыг гардуулан өгсөн байна. Монгол орчуулагчдын баг өмнө нь уг номын I,II,III ботиудыг монгол хэлээр орчуулж байжээ. Энэ бүтээлийг одоогийн байдлаар дэлхийн 40 хэлээр орчуулж, 180 улс орон, бүс нутагт тараасан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    GANAA

    kommunist daranguilagchiin nom bidend yamar htei yum

    2024-02-07

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.