“iPhone” утас хүн төрөлхтөнд хэзээ хэрэггүй болох вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-05-12
“Apple” корпорацын дэд ерөнхийлөгч Эдди Кью ойрын ирээдүйд хүн төрөлхтөнд “iPhone” утас хэрэггүй болно хэмээн мэдэгдлээ. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Э.Кью “Alphabet” корпорацын эсрэг АНУ-ын Хууль зүйн яамны гаргасан нэхэмжлэхтэй холбоотой шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгөх үедээ ийн хэлсэн байна. “Google” хайлтын системийг “iPhone” утасны үндсэн хайгч байлгахын тулд “Apple” жил бүр 20 тэрбум доллар төлөхөөр хийсэн хэлцлийг АНУ-ын эрх баригчид мөрдөн шалгаж байгаа юм. Мэдүүлэг өгөх үеэрээ Э.Кью “Шинэ технологи хөгжсөнөөр уламжлалт ухаалаг хэрэгсэл, хайлтын систем хэрэгцээнээс гарах боломжтой” хэмээн хэлжээ. Дөрөвдүгээр сард “Apple Safari” браузер программ дахь хайлтын урсгал анх удаа буурсныг Э.Кью тэмдэглэсэн байна. Үүний шалтгаан нь, хэрэглэгчид интернэтэд мэдээлэл хайхдаа хиймэл оюун ухааныг ашиглах нь эрс нэмэгдсэн явдал аж. “Хиймэл оюуны эрэлт өнөөдрийнх шиг ийм тууштай өссөөр байвал 10 жилийн дараа гэхэд “iPhone” утас хүн төрөлхтөнд хэрэггүй болно” хэмээн Э.Кью хэлсэн байна.
Гэрэл зураг@Florence Lo/Reuters
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.