images

Аймгийн наадамд хамгийн олон түрүүлсэн бөх

Duuren.Life

Монголын хамгийн

2023-08-28


   Монгол бөхийн түүхэнд аймгийн наадамд хамгийн олон түрүүлсэн бөх бол Ховд аймгийн арслан Бат-Очирын Ичинхорлоо юм. Түүний аав Бат-Очир овоо тахилга, сумын наадамд сайн барилддаг байсан бол ээжийнх нь талд Захчины Амгалан гэж алдартай бөх байв. 1940 онд төрсөн Б.Ичинхорлоо дөрөвдүгээр анги төгсөөд мал дээр гарчээ. Улмаар Манхан сумынхаа “Цаст-Оргил” нэгдэлд адуу маллаж, “Баясгалант амьдрал” нэгдэлд үхэр хариулж байгаад 1961 онд 20 настайдаа цэргийн албанд татагдсан байна. Дархан хотод Барилгын цэргийн 061 дүгээр ангид алба хааж байхдаа тангарагийн барилдаанд түрүүлж бөхийн замнал нь амжилттай эхлэв. Улмаар 1965 онд Дарханы цементийн үйлдвэрт ажиллаж байхдаа Ардын хувьсгалын 44 жилийн ойн наадамд Архангай аймгийн арслан Ж.Чагнаадоржид өвдөг шороодон үзүүрлэж аймгийн заан цол хүртжээ. Харин хоёр жилийн дараа буюу 1967 онд аймгийнхаа наадамд долоо даван түрүүлж аймгийн арслан цол хүртэв. Үүнээс хойш Ховд аймгийн наадамд 20 жил барилдахдаа 1968, 1969, 1970, 1974, 1977, 1979, 1981, 1983, 1986 онд нийт 10 удаа түрүүлж, 1972, 1975, 1976, 1980, 1982, 1985 онуудад буюу зургаан удаа үзүүрлэжээ. Монголын үндэсний бөхийн холбоо түүнд “XX зууны манлай аймгийн арслан” хэмээн өргөмжилсөн бөгөөд нэрэмжит барилдааныг нь анх Дархан хотод, улмаар Ховд аймагт зохион явуулах болсон байна. Б.Ичинхорлоо 1970 оноос хойш Ховд аймгийн IV баазад тээврийн тэрэг барьж “Таван жилийн гавшгайч”, “Онц тээвэрчин”, “Осолгүйн манлай”, “Саятан жолооч” цолуудыг удаа дараалан хүртэж байжээ.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.