images

“The Hu” хамтлагийн Европ дахь аялан тоглолтын газрын зураг


     “The Hu” хамтлагийн Европ дахь аялан тоглолт нөгөөдөр Норвегийн Осло хотоос эхэлнэ. 2750 хүний багтаамжтай “Centrum Scene” концертын танхимд нэг өдөр болох тоглолтын тийз дуусчээ. Эндээсээ тэд Шведийн Стокхольм, Гётеборг хотод тус тус тоглоно. 10 дугаар сарын 31-нд тэд Данид оччихсон байх бөгөөд Копенхаген, Архус хоёр хотын тайзнаа гарах аж. Улмаар Германы Берлин, Польшийн Варшав тэргүүтэй гурван ч хот, цаашилбал Чех, Австри, Швейцарь, Итали, Франц, Испани, Бельги, Итали, Нидерланд тэгснээ эргээд Герман, дахиад Франц, дахин Нидерланд гэж өдөр алгасахгүй довтолгож явсаар Их Британийн Манчестерт очиход 11 дүгээр сарын 28 болчих аж. Ингээд Ирландын Даблиныг оролцуулаад эндхийн даруй 9 хотод тоглохын хамгийн сүүлчийнх нь Лондон аж. Нийтдээ 14 улсын 32 хотод тоглоод жолоо татах өдөр нь 12 дугаар сарын 9. “The Hu” хамтлаг 2019, 2021 онд мөн Европ, Хойд Америкийн олон орноор аялан тоглосон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.