images

Үсэглэлийн тэмцээний аварга монгол хүүгийн тухай Америкийн хэвлэлд 


     АНУ-д байдаг монгол хүүхдүүдийн дунд үсэглэлийн тэмцээн анх удаа санаачлан зохион байгуулсан монгол хүүгийн тухай тус улсын хэвлэлүүд сүүлийн хэдэн өдөр бичив. Виржиниа мужийн Фэйрфакс хотод суудаг, 13 настай Б.Эрдэм хүү сургуулийнхаа үсэглэлийн тэмцээний гурван удаагийн аварга ажээ. АНУ-ын зарим мужийн зарим сургуульд үсэглэлийн тэмцээн болдоггүйг мэдээд гайхсан хүүгийн толгойд ийм тэмцээнийг өөрөө зохион байгуулах бодол орж иржээ. Гэхдээ монгол хүүхдүүдийн дунд зохиоё, тэдний англи хэлний мэдлэгийг сайжруулахад хувь нэмрээ оруулъя гэж бодсон гэнэ. Ингээд ээж Ж.Болормаа болон сургуулийнхаа удирдлагын дэмжлэгийг хүлээснээр санасандаа хүрчээ. Өнгөрсөн амралтын өдрөөр Вашингтон хотод түүний зохион байгуулсан тэмцээн амжилттай болсон бөгөөд 6 мужийн 34 хүүхэд уг тэмцээнд оролцжээ. АНУ-д суугаа элчин сайд Ө.Батбаяр мөн хүрэлцэн ирж хүүхдүүд, тэдний эцэг эхтэй уулзсан байна.        

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.