images

Ц.Элбэгдорж Киев хотоос юу ярив?


    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Украины нийслэл Киев хотод байгаа талаараа бичлэг хийж Фэйсбүүк хуудсаараа тараажээ. Тэрбээр 27-ны даваа гарагийн өглөө Киев хотын Шевченко дүүрэг дэх Гэгээн Михаилын сүмийн хананд байх дургалын цогцолборын дагуу явж ярьсан товчхон яриагаа энэ бичлэгт оруулсан байна. “Украины төлөө амь үрэгдэгсдийн дурсгалын хана” (Стіна пам'яті загиблих за Україну) хэмээх энэ байгууламж нь 2014 оноос хойш Украины тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн эрхэт байдлын төлөө тулалдаж амиа алдсан хүмүүсийн овог нэр, фото зургийг байрлуулсан, олон арван метр үргэлжилсэн хана юм. Украины Үнэн алдартны шашны төв, Батлах хамгаалах яамны музейн хамтран байгуулсан энэ дурсгалын хананд 2020 онд гэхэд л 4500 хүний нэрийг байрлуулсан, одоо энэ үйл явц байнга үргэлжилсээр байгаа аж. “Хүн төрөлхтний хамгийн бурангуй хэсэг Украинд гэмт хэрэг үйлдэж байгаа бол аль сор болсон тэр хэсэг нь Украиныг хамгаалж байна. Украин улс өнөөдөр гэмт хэрэг үйлдэх талбар болоод байна. Украинд Путины  үйлдсэн болоод өнөө үйлдэж буйг хойшид хэн ч давтах ёсгүй. Энэ бүх үйл явдлаас авах бидний сургамж бол бид нэгдмэл байх ёстой гэдэг сургамж. Нэгдмэл байж, эрх чөлөөгөө хамгаалж чадвал түрэмгийлэгч ялагдах нь зайлшгүй” хэмээн тэрбээр бичлэгийн төгсгөлд англиар хэлжээ. Ц.Элбэгдорж Украинд чухам ямар ажлаар яваа нь хараахан тодорхойгүй байна. 1988 онд Украины Львов хотын Цэрэг, улс төрийн их сургуулийг цэргийн сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр өнгөрсөн онд Оросын түрэмгийлэл эхэлсэн цагаас хойш Украиныг дэмжиж байгаагаа тууштай илэрхийлсээр ирсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Ukhnaagiin Khurelsukh

    Hudlaa sh@@g@@d l!!!

    2023-03-29

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.