images

Ёлка


  Зэвсэгт хүчний 186 дугаар ангид Ёлка хэмээх байлдагч алба хааж байна. Тэрбээр нэг ах, хоёр эгчтэй айлын бага хүүхэд болон 12 дугаар сарын 31-ний өдөр мэндэлжээ. Түүнийг ээжтэйгээ эмнэлгээс гарч ирэхэд гэрийнхэн нь цаасан дээр нэр бичиж будаанд хийн шигшээд сугалахад нагац ахынх нь бичиж хийсэн нэр таарсан гэдэг. Ах нь түүнийг он солигдох мөчтэй зэрэгцэн хорвоод мэндэлсэн учир Ёлка хэмээн нэр өгөхийг хүссэн аж. Тэрбээр багадаа нэрнээсээ болж, хүүхдүүдэд шоглуулдаг байсан ч яваандаа нэрэндээ хайртай болжээ. Төрсөн өдөр нь шинэ жилийн баярын өдөр тохиодог учраас өдөржингөө л баярт бэлтгэдэг, гэрийнхэн нь хоёр бялуу задлахгүй нэгмөсөн орой л хуваана гэдэг тухай найзууддаа гайхуулж ярьдаг болсон гэнэ. Харин тэр Архангай аймгийн Өлзийт сумаас өнгөрсөн оны зургаадугаар сард цэргийн албанд татагдсан бөгөөд өнгөрсөн төрсөн өдрөө нэг сард мэндэлсэн цэргүүдтэйгээ цуг тэмдэглэжээ. Манай улсад өнөөдрийн байдлаар түүнтэй ижил нэртэй 125 хүн байна.

Эх сурвалж:"Соёмбо" сонин