images

"Nirvana"


     АНУ-ын Вашингтон хотноо 1987 оны 12 дугаар сард “Nirvana” хамтлагийг Курт Кобэйн, Аарон Бэркхард, Крис Новоселик нар байгуулжээ. Энэ нэрийг яагаад өгсөн тухай хамтлагийн ахлагч ярихдаа “Би "Angry Samoans" гэдэг шиг биш, чихэнд сонсголонтой сайхан нэр өгөхийг хүссэн юм" гэжээ. Ингээд тэд Буддын шашинд хамаарах санскрит гаралтай, зовлонгоос ангид байх гэсэн утгатай энэ нэрийг сонгосон байна.