images

"Хөдөс байтугай хөтөл нэвт"


     Буриад хүмүүсийг сүсэг бишрэл ихтэй гэж ярьдаг. 1910- аад оны үед Мэгжид Жанрайсиг шүтээнийг анх л байгуулаад байсан үед нэгэн буриад өвгөн хүүгийн хамтаар Жанрайсиг шүтээнд ирж мөргөжээ. Тэр хурганы арьс, хөдсөөр хийсэн малгай өмссөн байжТэгээд шүтээнд мөргөхдөө малгайтайгаа мөргөсөнд хажуунаас хүү нь "Аав аа, малгайгаа авч мөргөөч" гэхэд "Ай энэ бурхан чинь хөдсөн малгай байтугай хөтөл гүвээг ч нэвт адисална шүү" хэмээн хэлжээ. Энэ нь бурхны адистид гэдэг биеийн хол ойроос шалтгаалдаггүй, сэтгэлийн хол ойроос шалтгаална гэсэн утгыг илтгэсэн түүх юм.  

"Монголын бурхан шашны аман түүх II" номоос