images

Богд ханы малгайгүй авхуулсан гэрэл зураг


     Энэ гэрэл зургийг Ж.Э.Мориссон VIII Богдын гэрт авсан бөгөөд Богдын малгайгүй авхуулсан таван гэрэл зургийн нэг нь аж. Тэрбээр номын хувцас асааж, луун хээтэй түшлэг налж, олбог дээр сууж, баруун гартаа эрхи барьжээ. Түүний урд ширээн дээр модоор сийлж хийсэн шашны эд зүйлс хийх зориулалт бүхий жижиг ширээ, түүн дээр хонх, дамар, дамрын даржин, ширээний баруун талд хумх байна. Уг гэрэл зургийг харж Б.Шаравын зурсан өнгөт зураг өдгөө Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд бий. Харин Ж.Э.Мориссоны авсан гэрэл зургийн хуулбар Монголын үндэсний архивын газрын кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвд шилэн негатив хэлбэрээр 9х12 хэмжээтэй 2 ширхэг, 13х18 хэмжээтэй 1 ширхэг хадгалагдаж байна.

Эх сурвалж: Богд ханы ордон музей