images

Маршалын референт


Академич Б.Ширэндэвийн дурсамж ярианаас

     1940-өөд оны эхээр би Эрхүүгийн Багшийн дээд сургууль төгсч ирээд дунд сургуульд түүхийн хичээл зааж, МАХН-ын секторын эрхлэгч хийж, улмаар маршал Х.Чойбалсангийн болвсрол шинжлэх ухаан хариуцсан референтээр томилогдсон юм. Референт нь маршалд өдөр бүр Зөвлөлт-Германы фронтын байдлын талаар мэдээлэл хийх үүрэгтэй байлаа. Түүгээр маршалын ажлын өдөр эхэлдэг байв. Надад мөн маршалд ерөнхий түүх, БХКН-ын түүх, МАХН-ын түүх заахыг даалгасан байлаа. Хичээлдээ би дээд сургуулийн конспект болон бусад материал ашиглан ихэд хичээнгүй бэлддэг байв. Маршал анхааралтай сонсч, бас лавлан асуудаг байсан юм. Дайны жилүүдэд би хоёр гурван удаа маршалыг Сталинтай уулзахад нь орчуулагч хийсэн. Тэр хоёр бие биедээ дулаан сэтгэлээр ханддаг, бие биенээ сайн ойлгодог гэдэг нь юм юман дээр мэдрэгддэг байлаа. Маршал үгийг нь сонсож байхдаа ихэд анхааралтай, их төлөв хэлсэн үгийнх нь шууд утгаас илүү нарийн ширийн өнгө аясыг ойлгохыг хичээдэг байлаа. Сталин түүнийг Д.Сүхбаатарын дайчин нөхөр, Москвад үнэнч хүн гэж үнэлдэг нь юм юмнаас харагддаг байсан. Чойбалсангийн үеийн Монголын удирдлагын бусад гишүүд маршалаас боловсролоор илүү байсан боловч шийдэмгий зан чанарын хувьд түүнд хүрдэггүй байсан юм.

"Цэдэнбал, түүний цаг үе" номоос