images

Ю.Цэдэнбал “бөмбөг дэлбэлэх” гэсэн нь 


     Монголын зохиолчдын их хурлын өмнөхөн Цэдэнбал дарга бидэн дээр ирж үг хэллээ. Ухаантай, ашигтай зүйл ярьж байна. Дараа нь надтай аминчилж уулзаад нэг хачирхалтай юм ярив. “Урд цагт хөрш зэргэлдээ монгол, хятадуудын хоорондын харилцаа сайнгүй байсан. Монголчууд хятадуудын зан төрх, тэдний сэтгэлгээнд шоолонгуй ханддаг байлаа. Хятад аж төрөх ёсыг егөөдсөн, их төлөв дооглосон зүйл монгол аман зохиолд бий шүү дээ. Үлгэр, ардын хууч ярианд хятад хүн заавал зальхай, шунахай, овжин дүртэй байдаг. Одоо Хятадын шовинизмын эсрэг тэмцэж байгаа энэ үед Хятадыг муулсан Монголын аман зохиолыг тусгай ном болгож гаргавал тун ч цагаа олсон зүйл болно. Тэр бол тэсрэх бөмбөг болно” гэв. Тэгээд үүнийг намайг гүйцэтгэ гэв. Цэдэнбал бид хоёрын үзэл нийлэхгүй байгааг би мэдэрч байлаа. Тэгээд би Цэдэнбалд “Та Бээжингийн удирдлагатай санал зөрж болно. Гэхдээ Хятадын ард түмний эсрэг үзэл бий болгоод яах юм бэ?” гэж хэлсэн. Тэрбээр хариу юу ч хэлээгүй. “Бөмбөг” дэлбэрээгүй”.

Эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хууч яриа