images

Энэ нударганы хүүхдийг эндээс хөөвөл таарна


Эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн гуай хуучилсан нь:

     20 дугаар зууны эхний хагасын тухайд намайг хамгийн их цочирдуулсан явдал бол ардын бослого. Түүний өмнөхөн намын гишүүдийн 8 дугаар их хурал болж, дараагаар нь малчдыг шавдуулан, ихэвчлэн хүчээр шахаж шаардан нэгдэл, коммунд нэгтгэж эхэлсэн. Тэр хурлаар би 15 хоног хурдан бичээч хийсэн юм. Хүмүүс үгээ маш яаруу түргэн хэлэх тул бичих амаргүй байлаа. Бүгд л нийгэм журмыг түргэн байгуулж чинээлэг аж ахуйтан, тайж язгууртанд хатуухан ханд гэж шаардаж байлаа. Уйгаржин монгол бичиг түргэн бичихэд маш тохиромжтой. Би бийрээр тасралтгүй таталгаж байсан бөгөөд ээлжит нэг хүн үг хэлж байхдаа над руу хуруугаараа чичээд: “Бидний энд энэ бичээч сууж байна. Гэтэл энэ чинь баян айлын хүүхэд. Энэ нударганы хүүхдийг эндээс хөөвөл таарна” гэж байхад би тэр үгийг нь бичээд сууж байв. Миний эцэг эх адуу, тэмээ, үхэр, хонь нийлээд гурван зуун толгой малтай байсан нь үнэн. Гэхдээ би юм хэлэлгүй тэмдэглэж л байв. Өөр бичих хүн байхгүй юм чинь.

Леонид Шинкарев. “Цэдэнбал, түүний цаг үе” номоос