images

Зоч цорж


     Одоогийн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Зоч цорж хэмээх сүрхий лам байжээ. Ламын гэгээнийхэн түүнийг Вангийн хөнхөр хар гэж нэрлэдэг байсан юм байна. Буг чөтгөр дардаг хүн байсан юм гэнэ.

     Ламын гэгээний хоёр шавь Зоч цоржийг сорьж тэнсэхээр шийдэж гэнэ. Тэр үед Зоч цорж айлд шатар тоглоод сууж байжээ. Хоёулаа Вангийн хөнхөр харыг сорьж үзье гэж ярилцаад, нэгэндээ нөгөө нь “Чи энд хээр жаахан сууж байгаад араас очоорой. Би Зоч цорж дээр очоод, сая нэг маань үхчихлээ. Одоо яах вэ гэж асууя гэж. Ингэж ярилцаад Зоч цоржийн байгаа айлд орж гэнэ. Тэгээд цоржид Манай нэг нөхөр сая хөдөө хээр өнгөрч орхилоо. Та бурханы оронд төрүүлж хайрла гэж хэлсэн байна. Зоч цорж тоглоомдоо автаад анзаардаггүй гэнэ. Тэгж тэгж дахин хэлсэн чиньТэр болно оо. Гандан шаг” гээд л нөгөө хүнээ шалж байна гэнэ. Тэгээд цааш юм хэлэхгүй шатраа тоглоод байдаг.

     Нөгөө хүн чинь хээр үлдсэн нөхрөө хүлээгээд байдаг, ирдэггүй. Тэгэхээр нь яав гээд хүрээд очсон чинь үнэнээсээ үхчихсэн байна гэнэ. Сүнс нь зайлахаа шахаж. Бушуухан Зоч цорж дээр давхиж ирээд Бид хоёр танаар тоглосон юм аа. Манай нөхөр үнэхээр үхчихсэн байна. Та сэхээж хайрла гэжээ. Гэтэл Зоч цорж уурлаж, шатраа шууд хумиад Яана гэнэ ээ, та нар? Надаар хүн алуулна гэнэ ээ! гэж загнажээ. Тэгж байтал нохой боргоод, өнөө нөхөр нь ороод ирлээ гэнэ. ТэгээдТа яагаад намайг буцаагаад аваад ирэв ээ? Нэг их арц хүж анхилсан сайхан оронд байж байтал буцаагаад аваад ирэх юм гэж байсан гэдэг.

“Монголын Бурханы шашны аман түүх 2” номоос