"Хуарангийн шөнө"
Өнөөдрийн Хөгжим
2024-09-02
Хөгжмийн зохиолч Б.Магсаржав 2007 онд БНХАУ-аас амралтаараа Монголд ирээд байв. Цэргийн сэдэвтэй ая зохиосон байснаа тухайн үед дуучин С.Жавхланд сонсготол "Наадах чинь яг миний дуу байна" гэжээ. Тэгээд Х.Соёмбо хэмээх шүлэг бичдэг залууг дуудсан байна. Х.Соёмбо яруу найрагч биш ч гэлээ сүрхий бичдэг залуу хэмээн хөгжмийн зохиолч Б.Магсаржав “Айсуй” номдоо дурсжээ. Ингээд үг, ая зохиогч, дуучин гурав уулзаж дууны тухай хөөрөлдсөөр Х.Соёмбо аяыг нь утсандаа бичиж аваад салжээ. Маргааш өглөө нь зохиосон шүлгээ даруй С.Жавхланд авчирч өгсөн байна. Тэр явдлаас мөн хэд хоногийн дараа Б.Магсаржав ч шүлгийг нь үзээд ихэд таалж, үгийн засвар бараг хийлгүй дууг бүтээжээ.